Бусад : »
Монгол хэлийг сэглэж буй өвчнvvд 2009-02-06 08:56:37 , Мэдээний дугаар: #1147335
Хvний хэл бол хvн багаж хэрэгсэл vйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хvн адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хvн адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хvн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хvн хийсвэрлэн сэтгэсэн зvйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хvн бvхэн мэднэ. Хvн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хvртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хvн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан vздэг юм билээ. Эдvгээ дэлхий дээр хvмvvн төрөлхтний ярьдаг эсвэл бичгээр уламжилж vлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж vздэг юм байна. Анхны vедээ энэ дэлхий дээр 10000 шахам хэл байсан бололтой гэх боловч мөхөж сөнөсөөр байгаад өнөөгийн энэ эринд өөр хоорондоо ихээхэн ялгаатай хэрнээ бие биетэйгээ хvйн холбов, гарал төрлийн хэлхээ сvлбээтэй 12 том бvлэг хэл vлдсэний нэг алтайн хэлний бvлэгт багтдаг монгол хэл минь одоо л монголчууд бидний овлигогvй төрх, сармагчин маягийн дууриамтгай зан араншингаас болоод мөхлийн замдаа орох нь уу даа гэж сэтгэл шаналж яваагаа нуугаад яахав. Өнгөрсөн зууны 50-иад оны vед ёстой л идэр залуудаа "Vнэн" сонинд ажиллаж байхдаа Б.Ринчен гуайг бараадан эрдмийн шимээс нь бага ч болов хvртэх аз тохиож, монгол хэлний найруулга зvйн талаар чамлахааргvй мэдлэг, туршлага олж авсан маань миний амьдралд ач буянаа хайрласан болохоор би тэр ачтай хvний хэлсэн сургасныг мартахгvйгээр барахгvй байн байн дурсах, ярих дуртай байдаг юм даа. Тэр vед монгол хэл минь тvvхэн хөгжлийн эрхээр, хойт хершийн эерэг нөлөөгөөр, мөн хойно сургууль төгссөн залуусаар дамжин баяжиж хөгжиж ирснийг vгvйсгэвэл нvгэл болно. Гэхдээ л орос хэлийг хальт мулт, буруу хазгай сураад харийн хэлний vг, өвөрмөц яриа хэллэгийг монгол хэлэнд хvчээр чихэж, төрөлх хэлээ эвдэх, гуйвуулах явдал газар аваад эхлэхэд енөө л муу нэртэй, луу данстай Ринчен гуай л дуугардаг, шvvмжилдэг, хэлдэг ярьдаг байсан юм. Тэгэхэд өнөөдөр монгол хэл тэр vеийнхээсээ бvр дордоод, монгол хvний юу яриад, хэлээд байгаа нь ойлгогдохоо байчихаад байхад энэ талаар сэтгэл тvгшиж, санаа бодлоо хэлж ярьж байгаа эрдэмтэн мэргэд, эх оронч сэтгэлтэй хvн байна уу? Бараг л алга гэж болохоор. Хаа холын Америкийн эрлийз англи /жинхэнэ цэвэр англи хэл чинь Англи, Ирланд, Австрали гэх зэрэг газар л байгаа/ хэлийг орчлонгийн ганц хэл мэт шvтэгчдээс эмээж сvрдээд байгаа юм уу, аль эсвэл гөрдлөг гvтгэлгийн элдэв балай юм сонин сэтгvvлд сараачин ходоодоо тэжээдэг зарим сэтгvvлчинцэрээс айгаад байдаг юм уу, олигтойхон дуугараад, алдаа оноог нь тунгаагаад өгсөн хvнийг би мэдэхгvй л юм байна. 1990-ээд оноос өмнө бол хойд хөршийнхөнд өвдөг сөгдөн бишрээд л, орос хэлнээс буруу зөрvv vгчлэн орчуулсан vг хэллэг, онож хэлээгvй орчуулгын хэл яриа, нэр томъёо газар сайгvй бай¬сан боловч өнөөгийн /vvрэг, хариуцлагын талаар vг дурсах ч цээртэй/ эрх, эрх чөлөө хоёрт бялуурсан vеийнх шиг зар сурталчилгаа, бvх газрын хаяг, пvvс компани, урлаг, дуу хуурын олон хамтлагийн нэр усыг арай ч ингэж харийн хэлээр бичдэггvй, тэгж ч ярьдаггvй байсан. Vvнийг эрvvл ухаантай монгол хvн хэн хvнгvй л мэдэж байгаа. Монгол хэл ийнхvv сэглэгдэн зэрэмдэг хэл бол¬сон явдал манайд бага, дунд сургуулийн сургалтаас улбаатай байна. Бага, дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичиг, тоо, хими, физик, биологи гэх мэт бvх хичээлийн сурах бичиг, унших ном, хичээлийн хэрэглэгдэхvvнийг яруу сайхан, баялаг vгтэй монгол хэлээр бичиж туурвилгvй, орос болон бусад гадаад хэлнээс таамагтөдий, буруу зөрvv, махчилан орчуулсан модон хэлээр зохиож байгаа юм чинь хvvхэд залууст ямаршуу мэдлэг дадлага эзэмшvvлэх нь тодорхой шvv дээ. Тэгээд тэд нь цаашаа дээд сургуульд орсон шvv болохоороо нөгөө зуун ямаанд жаран ухна гэгчээр бий болсон 170 гаруй их, дээд сургуулийн аль нэгний босгыг яаж ийгээд ар, өврийн хаалгаар, хахууль махуулиар давж эрдэм номын далайд шумбадаг юм болов уу гэтэл аанай л нөгөө буруу зөрvv ярьдаг монгол хэлэн дээр нь бас эрлийз англи хэл, орос хэл бас бус гадаад хэл ороод ирэхээр аль ч учраа олохгvй мунгинадаг бололтой. Шинээр оюутан бологсдын зарим нь сэтгvvлч болохыг зориод, МУИС-ийн сэтгvvл зvйн анги, Радио телевизийн дээд сургууль, мөн сэтгvvлч бэлтгэж төгсгөдөг бусад дээд сургуульд орж суралцсан болоод сэтгvvлчийн мэргэжилтэй гэх диплом нэртэй жонхуутай хавтас өвөртөлж авах боловч монгол хэлний мэдлэг, найруулга зvйн талаархи ур чадвар нь тун маруухан байна даа гэсэн сэтгэгдэл хvмvvст төрдөг юм байна лээ шvv. Монгол хэлийг сэглэж буй нэг хэсэг өвчнийг дор дурдъя. Vvнд: 1. "Байгаа ч" гэдэг өвчин. Энэ өвчин ялангуяа радио, телевиз, сонин сэтгvvлд ажилладаг сэтгvvлчдийн дунд хамгийн их халдварлажээ. Уул нь тийм ч бололцоо, тийм ч боломж, тийм ч амжилт бvтээл, тийм ч сайн юм байвч хажуугаар нь тийм тийм саар тал байна гэдгийг хэлэх гэсэн агуулгатай байх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ vvнийг чинь олон хувилбараар илэрхийлж болно оо доо. Жишээлбэл, "байх" хэмээх олон утгатай vйл vгнээс уламжилсан "байвч", "хэдийгээр ... байгаа боловч", "байгаа ч гэсэн", "байлаа ч гэсэн", "байгаа хэрнээ"," байгаа атал", "байгаа атлаа", "бий атлаа" гэх мэтчилэнгээр бичиж болно шvv дээ. "Байгаа ч" гэж бичихдээ "ч" нь тусдаа юм чинь гэх байлгvй. Гэтэл радио, телевизээр ярьж байгаа хvн нь яриан дундаа "ч" нь тусдаа шvv гэж тайлбар хэлэх юм уу? Монгол хvн бид чинь бие биеңцээ "Маргааш чи гэртээ байгаач. Чамтай уулзах хэрэг байна", эсвэл "Чи ингэж хар ус гудардгаа байгаач /болиоч , "Уушиг муутай байж тамхи татахаа байгаач ээ" гэх зэргээр ярьдаг биз дээ. Энэ дашрамд сануулахад З.Доржийн зохиосон "Тунирхал" хэмээх дууны шvлгийг дахин дахин vзвэл зvгээр байх шvv. Тэгвэл нэг юм боднодоо. 2. "Маань" гэж нэг муухай өвчин газар авчээ. Өнөөгийн манай цагдаа нар, хуульчдын яриаг чагнаж суухад "хулгайч маань", "дээрэмчин маань", "малын хулгайч маань", "орон байрны хулгайч маань", "биеэ vнэлэгч маань", "оргодол маань", "алуурчин маань", "гэмт хэрэгтэн маань", "согтуу жолооч маань", "хот маань", "утаа маань", "архидалт маань", "архичин маань" гэх зэргээр хэнэг ч vгvй ярьж байх юм. Би гvтгээгvй шvv, vнэн л юм ярьж байна. Энэ "маань" гэдэг өвчин эмнэлгийн эмч, ажилтан нарт бас хапдварласан байна. Радио, телевизээр зарим эмч "сvрьеэ маань", "яр тэмбvv маань", "ДОХ маань", халдварт шар өвчин маань", "бэлгийн замаар дамжих өвчин маань", "хорт хавдар маань", "халд¬варт томуу маань", "цусан суулга маань" гэж бишгvйдээ л ярих юм. Тэгэхээр тэр янз янзын өвчнийг "маань" хэмээн их л өөриймсөг болгож байгаа хvмvvс энэ өвчнvvдтэйгээ хэрхэн тэмцэж анагаах юм бол доо гэж заримдаа боддог шvv! Vvнээс гадна эмч, эмнэлгийн ажилтан дунд "өгөх" гэдэг vг нэг ёсны моод болсон байна. "Суулгалт өгнө", "улайлт өгнө", "тууралт өгнө", "загатналт өгнө", "хуурайшилт өгнө" гэх мэтчилэнгээр орос хэлний "даёт" гэсэн vгийг махчилан ойлгоод, vндэсний хэлээ гутааж байх нь зөв vv?! 3. Огиудас хvрмээр олон "одоо", "одоо болбол" гэдэг өвчин сэхээтний дунд хурган ба асман дарга нарын дунд, ялангуяа дээгvvр албан тушаалтны дунд ихээхэн дэлгэрээд, зарим нь "одоо, одоо" гэж олон хэлэхийг хэл ярианы чимэг, дарга байхын содон шинж гэж боддог юм уу эсвэл өөрснөө тэрний-гээ мэддэггvй байна уу. Мэддэггvй юм бол тэгж яриад байдаг хvний авгай хvvхэд, аав ээж, ахан дvvс, амраг садан, ажлын газрынхан нь хэлээд, шvvмжлээд, засаад өгөх нь яасан юм бэ? Зарим төрийн эрхмvvдийн дунд телевизээр 10 минут орчим хугацаанд vг хэлэхдээ тоолоод байхад 30-40 удаа "одоо"-г өлхөн хэлдэг хvмvvс бий. Иххурлынхандзориулж"Номгvй хvний "одоо" олон, "но"-той хvний "тийм ээ" олон" гэсэн хэллэг гарсан байна лээ. Vvнийг санаж явахад илvvдэхгvй дээ. 4. Олон тоог гуйвуулдаг золигийн өвчин газар авчээ. Герман, орос, англи гэх мэтийн хэлний онцлог гэвэл нэг л нэр vг олон тоотой хэлэгдвэл тийн ялгалын бvх хэлбэр нь олон тоогоор хувирдаг. Гэтэл монгол хэл тийм биш байхад харийн хэлний тэр онцлогийг хуулаад монгол хэлэндээ тэр чигээр нь буулгаж, хэл яриагаа бузарладаг болжээ. Монгол хэлэнд нэг хонь байсан ч хонь, мянган хонь байсан ч хонь. Нэг цэцэг байсан ч цэцэг, талаар нэг цэцэг ургасан байсан ч цэцэг л гэдэг. Тэгэхэд одоо 1000 хоньд, 500 ямаанууд, 400 оюутнууд, янз янзын цэцэгс, тэр тэр бvх аймгийн сумдууд, эдгээр олон компаниуд, төрөл бvрийн жимснvvд, олон олон сурагчид гээд л хэл орооцолдмоор олон тоо хэлэх юм. Уул нь 100 хонь, 500 ямаа, 400 оюутан, янз янзын цэцэг, тэр аймгийн бvх сум, энэ олон компани, төрөл бvрийн жимс, олон сурагч гэх зэргээр ярьдаг, ингэж ярьсаар ирсэн монгол хэл мөн ч хөөрхийлөлтэй болжээ. Ийм шившгийн юмыг сонин сэтгvvл, радио телевизийн ажилтны сэтэр зvvгээд явдаг зарим сэтгvvлч, ялангуяа телевизийн сэтгvvлчид орон даяар тахал мэт халдварлуулж буй нь нууц биш. 5. Заахын тийн ялгалыг хэвтрvvлдэг, буруу хэрэглэдэг бас нэг өвчин их байна. Одоо бvр хэтрээд хоолыг иднэ, цайг ууна, дэлгvvрээс талхыг авчирна, махыг иднэ, айргийг ууна гэж ярих энvvхэнд болжээ. Янз янзын арга хэмжээг авдаг гэнэ, шийдвэрийг гаргана гэнэ, тогтоолыг баталдаг гэнэ, ажил хайсан хvнд ажлыг олгоно гэнэ, бие биедээ амжилтыг хvснэ гэнэ, мэндчилгээ хvргэхийн оронд мэндийг хvргэе гэх мэтээр ярьдаг, хэлдэг болсныгоо их соёлтойд тооцдог байна. Заахын тийн ялгалыг учир зvггvй буруу хэрэглэдгийг Б.Ринчен гуай өөртэй нь хамт ажиллаж байхад залуус бидэнд жишээгээр тайлбарлан ойлгуулж байсныг би мартаагvй санаж явдгаа хэлье. Заахын тийн ялгалын нэг онцлог нь хvн, амьгvй юм хоёр дээр тодорхой харагддагийг энд дурдъя. Жишээ нь, гаднаас тогоо оруулаад ир, цай чаная, гаднаас Тогоог оруулаад ир, тvvнтэй ярих юм байна, сvх аваад ир, мод хагалъя, Сvхийг оруулаад ир, эмчид vзvvлье, чи Мэндийг гэрт нь хvргээд өгөхгvй юу, та нарт баярын мэнд хvргэе, Баярыг хvргээд ирэх завтай хvн байна уу гэх мэтийн жишээ олныг хэлж болохоор байна. Сонин сэтгvvл, радио телевизийн сэтгvvлчид, хянан тохиолдуулдаг редакторууд vvнийг тун их анхаармаар байгаа юм. 6. Гурав дахь биеийн хамаатуулах "нь"-ийг замбараагvй хэрэглэж буй нэг өвчнийг энд жишээтэйгээр дурдъя. Телевизийн нэвтрvvлэг vзээд сууж байхад нэг сургуулийн захирал эмэгтэй "Манай сургууль нь" гээд хэнэг ч vгvй айлдаж байна лээ. "Манай ээж нь" гэж ярьдаг монгол хvн байдаг юм уу? Одоо зөндөө байна. Компани олон болсон учраас манай компани нь гээд л ярилцлага өгч байгаа захирал бишгvйдээ бий. Манай сургууль гээд хэлчихээр нь тэр сургуулийн захирал мөн юм байна аа гэж бодтол манай сургууль нь гэхээрээ хөндлөнгийн гуравдагч хvн болчихно биз дээ. Ямар нэг хvн хорвоогоос хальсан тухай эмгэнэлийн мэдээ сонинуудаар нийтлэгдэх нь олонтаа. Тэгэхдээ яадаг гээч. Жишээ нь, Батын Гомбо нь, Доржийн Сvрэн нь тэр онд төрөөд тийм тийм ажил алба хашиж яөсан гээд бичсэн байдаг. Ингэж нэг нэг хvн дээр "нь" бичих бол ёстой буруу, илvv зvйл. Талийгаач бологсдын ар гэрийнхэн "нь"-тэйгээр буруу бичээд ирсэн байж болно. Нийтэлж байгаа сонины редакцийнхан л тэр "нь"-ийг хэрэггvй гээд "нь"-гvй хэвлэж байх нь зvйтэй шvvдээ. Харин "нь"-тэй бичижболох өөр нэгэн учир байна. Хэрэв ослоор юм уу, өөр гай гамшгаар нэг дор, нэг зэрэг хэд хэдэн хvн нас барсан байвал харин Гомбо нь, Сvрэн нь, Дорж нь гэх мэтээр бие биеэс нь ялгаж, тодруулж нийтлэх зөв л двө. Тvvнээс биш "нь"-ээс л хэдэн төгрөг тоншиж байвал боллоо гэсэн шиг хандвал ямар сайн байх вэ. Ер нь "нь"-ийг аливаа нийтлэлийн гарчигт л голдуу хэрэглэдэг биз дээ. Жишээлбэл, тийм тийм ажлыг зохион байгуулах нь, тийм нэгэн асуудлыг судлах нь, төсвийн мөнгийг зөв зарцуулах нь гэх мэтээр бичихдээ уг асуудлыг, уул зvйлийг ямар арга маягаар, хэрхэх, судлах, биелvvлэх, гvйцэлдvvлэх талаар дэлгэрvvлж тайлбарласан байх учиртай. Гэтэл эдvгээ "нь", "нээ" хоёрыг ялгахаа байгаад бантан хутгадаг болжээ. Жишээ нь, сониноос иш татахад, "Энэ онд батлагдсан Татварын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбогдож төсвийн хөрөнгийн багагvй хувь нь нийгмийн халамжинд зарцуулагдах нь. Vvнтэй уялдаж төсвийн хомсдол бий болох юм биш байгаа" гэж бичсэн байх юм. Тэр зарцуулагдах нь гэдгийг зарцуулаг¬дах нээ гэж бичих гэсэн бололтой. Ингэж бичсэн байвал харин уншигчдад зөв ойлгогдоно. Vvнээс гадна "нь"-ийг хамаа намаагvй хэрэглээд, өгvvлбэрийн гол өгvvлэгдэхvvн, нэг vгийг хойтох vгнээс нь ялгаж байна гэж бодоод хаа ч хамаагvй бичдэг болжээ. Тус сургууль нь, тус яам нь, энэ компани нь гэх мэтээр бичих ч бvvр ердийн vзэгдэл. Ингэж "нь" бичих ямар ч шаардлага байхгvй. Энэ дашрамд нэг зvйлийг тэмдэглэхэд, герман хэлний нэр vгийн хvйс заадаг тодорхой артикел die, der, das юм уу, англи хэлний the, this-ийг сайхан илэрхийлэх монгол хэлний "тус" /тус сургууль, тус яам/ гэдгийг сvvлийн vеийн хvмvvс ялангуяа сэтгvvлчид мэдэхээ байсан юм шиг байна. 7. "Ач холбогдол өгөх" хэмээх нэг инээдэмтэй өвчин байна. Малын хулгайд ач холбогдол өгнө, хvн амины хэрэгт ач холбогдол өгнө гэнэ. Хоёр улсын худалдаанд ач холбогдол өгч байна гэх мэтийн ийм этгээд юм сонин сэтгvvл, радио телевизээр бишгvйдээ л яригдаж, бичигдэж байх юм. Vvнд нь хvмvvс одоо дасчихсан юм шиг байна. Малын хулгайд ач холбогдол өгөөд байхаар энэ нь бvvр гаарч байх шиг байна. Уг нь тvvнийг гайтай, уршигтай, жигшvvртэй муухай хэрэг гэж vзэх нь зvйтэй баймаар. Тус хоёр улсын гадаад харилцаа ч гэнэ vv, худалдаа эдийн засгийн харилцаа ч гэнэ vv, ялгалгvй ийм эерэг зvйлийг чухал хэмээн, ач тустай хэмээн vзэх, эрхэмлэх, чухалчлах, эрхэмд vзэх, нандигнах гэх зэргээр бичдэг, ярьдаг болбол зvйд нийцнэ. 8. "Энэ утгаараа" гэдэг/заримдаа тэр утгаараа ч гэх юм аа/ нэг өвчин 90-ээд оны эхнээс дэлгэрээд одоо ч бvр хот хөдөөгvй, хөгшин хөвөөгvй ингэж ярьдаг болж. Оросоор в этом смысле, германаар in diesem sinn гэсэн л бол энэ "утгаараа" гэж яриад бvр болохоо байжээ. Уул нь vvнийг тухай тухайн утга агуулгаар нь"vvнийдагуу", "энэнийдагуу", "ийм болохоор", "энэ чанараараа", "энэ янзаараа", "энэ чанараар нь" гэх мэтчилэнгээр хэлж болно оо доо. Хэл ярианы элдэв муухай өвчнөөс зайдуу байгаа хөдөөгийн малчинд хvртэл энэ өвчин халдсан байна. Өнгөрсөн зун хөдөөгийн нэг малчин телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө "Энэ зун бороо хур элбэг байна. Энэ утгаараа малын тарга тэвээрэг сайн болох байх аа" гэж ярихаар нь дотор эвгvйрхэх шиг болсон шvv. 9. Хамаатуулах төлөөний "өөрийн", "өөрийнхөө" гэдэг vгийг зөв хэрэглэж чадахаа больсон байна. Энэ өвчнийг голдуу сурвалжлагч нар, сэтгvvлчид л тараагаад байх юм. Монголчууд бид чинь бие биедээ "Чи өөрийн /эсвэл өөрийнхөө/ хариуцсан ажлыголигтойхон хийгээрэй". Эсвэл "ажлаа олигтойхон хийгээрэй" /эсвэл өөрийнхөө/ алдаа дутагдлыг засч сур, эсвэл алдаа дутагдлаа засч сур, өөрийнхөө хувцас хунарыг угааж бай, хувцас хунараа угааж бай, өөрийн юм уу /өөрийнхөө/ бурууг өрөөл бусад руу чихээд яахав, буруугаа бусад руу чихээд яахав, vрээ хvн болгож, vрээгээ морь болгох гэх мэтчилэнгээр ярьдаг биз дээ. Тэгэхээр одоо сонин сэтгvvлд ч тэр, радио телевизээр ч ялгаагvй өөрийн /өөрийнхөө/ ажлаа, өөрийн /өөрийнхөө/ алдаа дутагдлаа, өөрийн /өөрийнхөө/ хувцас хунараа, өөрийн /өөрийнхөө/ буруугаа гэж ярьдаг нь гэм биш зан болжээ. Бид хэлд орохдоо /эсвэл өөрийнхөө/ ааваа, өөрийн ээжээ, өөрийн эгчээ гэж ярьж сурсан гэж vv. Ингэж ичмээр юм бичээд, яриад байдаг сэтгvvлчид орой гэртээ хариад "Би өөрийн хоолоо идье. Өөрийнхөө цайгаа ууя, өөрийн ороо засъя, өөрийнхөө орондоо унтана" гэж ярьдаг юм болов уу. Тэгдэггvй л баймаар. Яахаараа гэр орондоо ярьдаг монгол хэлийг ажил дээрээ болохоор мартчихдаг байна аа. Эсвэл хянан тохиолдуулдаг редакторууд нь мэдэмхийрэн аа, оо, ээ, өө нэмж засварлаад байдаг юм уу? Мөн энэ дашрамд дурдахад, хамаатуулах аа, оо, ээ, өө, уриалан дуудсан, захиран тушаасан аа, оо, ээ, өө эдгээрийг ялгаж ойлгохоо бvр больсон, ялгаж бичихээ ч байсны жишээ баримт сонин хэвлэл, телевизээр бишгvйдээ л харагдана. Жишээлбэл, "Хvvхэд, залуучууд аа. Архи, тамхинаас хол яваарай" гэж уриалах юм уу эсвэл "Хvvхэд залуучуудаа эрvvл саруул, эрдэм номтой хvн болгохыг л эрмэлзье" хэмээн хамаатуулж бичих юм гэхэд нөгөө аа, оо, ээ, өө-г хольж хутгаад бантан болгодог явдал хэн бvхэнд илэрхий харагдаж байгаа шvv. 10. "Тухай" гэдэг vгийг хэтрvvлэн гуйвуулдаг бас нэг өвчин газар авч байна. "Тухай" гэдгийг голдуу vйл явдал, юмс vзэгдийн дэлгэрэнгvй тайлбарлан олон янзаар хэрэглэдэг нь мэдээжийн хэрэг. Гэтэл сvvлийн vед товчхон мэдээ байсан ч гэсэн маруухан, vгчилсэн орчуулгын гайгаар сав л хийвэл "тухай" гэж бичдэг, ярьдаг болж. Оросоор о том что... л гэж байвал дандаа "тухай" гэж бичих, ярих нь ялангуяа телевизvvдийн нэвтрvvлдэг гадаад мэдээнд хэрээс хэтрээд байна. Жишээлэхэд, тийм нэг хурал, тийм нэг уулзалт болох юм байна. Тийм нэгэн газар хөре нурж гэнэ, төчнөөн хvн амь эрсэдсэн гэнэ, тийм нэг цуглаан дээр тийм нэг хvн тэгж тэгж хэлж гэнэ, тэгж хэлсэн юм байна гэх мэтчилэнгээр "гэж"-тэй бичиж, ярьж болохоор байхад, тэгсэн ингэсэн "тухай" гээд л бураад байх юм. Ер нь телевизvvдээр гадаад мэдээний орчуулгын талаар дурдахад энэ телевизvvд өөрийнхөө сурвалжлагчийн биеэрээ дамжуулсан мэдээ сурвалжлагыг тухай тухайн газраас нь шууд мэдээлж байгаа мэтээр "...тэгж байна", "...тэгсэн юм, "...тэгэх гэж байна", "... тэгж байлаа" хэмээн орчуулаад байх юм. Тэр ч байтугай хэдэн зууны тэртээх vйл явдлыг тэгсэн юм, тэгж байлаа гээд өөрснөө тэр vед тэр явдлыг биеэрээ vзсэн юм шиг буудаад байдаг болж. Зvй нь, нэгэнт л гаднын мэдээнээс будаа идэж байгаа юм чинь "тэгж байгаа юм байна", "тэгсэн юм байна", "тэгсэн ажээ", "тэгсэн юм байжээ", "тэгж байсан ажээ","тэгэх гэж байгаа юм байна" гэх зэргээр дамжуулах утгаар орчуулдаг байх нь vнэнд нийцнэ. 11. "Хэрхэн" гэдэг бичгийн сайхан vгийг мартаж буй нэг өвчин байна. "Хэрхэн зохион байгуулах вэ, ашгаа хэрхэн нэмэгдvvлэх вэ, хэрхэн мөнгөтэй болох вэ" гэх зэргээр бичвэл зохих газар "яаж" гэдгийг л бичээд байдаг болж. Одоо ер нь хөгшин хөвөө, дарга цэрэг, сэхээтэн ажилчин, малчин хэн ч байсан ялгаагvй л "яаж" гэдгийг л урсгаад байх юм. "Яаж" гэдэг чинь нэгдvгээрт, "хэрхэн" гэдгийн утгыг илэрхийлэх бөгөөд бичгийн хэл, соёлтой бичигт "хэрхэн" гэж бичих нь илvv зохимжтой. Хоёрдугаарт, "яаж" гэдэг чинь чадахгvйн шалтаг заасан бас нэг утгатай байдаг шvv дээ. Жишээ нь, "би тэр семинарт яаж суухав, өөр ажилтай", "энэ өөхтэй махыг би яаж барах вэ", "энэ нарийн ажлыг тэр яаж дөнгөх вэ" гэх мэтээр бишгvйдээ жишээ дурдаж болно. Vvнийг манай сонин сэтгvvлийнхэн, радио телевизийнхэн анхаарч, зөв хэрэглэж байгаасай. 12. "Тулд" /төлөө/ гэдгийн нэгэн адилаар хэрэглэгддэг "vvднээс" гэдэг vгийг буруу бичиж хэлээ бузарладаг болжээ. "Тулд" гэдгийн өмнөх vг заавал харъяалахын тийн ялгалтай бичигддэгийн адилаар тэгэхийн vvднээс, ингэхийн vvднээс гэж бичих ёстой байтал эдvгээ урдахь vйл vгийг нь харъяалахын тийн ялгалгvйгээр "компанийнхаа ашгийг нэмэгдvvлэх vvднээс, тухайн нэг ажлыг гvйцэлдvvлэх vvднээс, хөгжлийн бэрхшээлтэй хvмvvст туслах vvднээс, хуулийг дагаж мөрдөх vvднээс" гэх мэтээр буруу бичих ийм өвчин бvр архагшаад сонин хэвлэл, радио телевизийнхэн vvнийг юман чинээ бодохоо больжээ. Уул нь нэмэгдvvлэхийн vvднээс, гvйцэлдvvлэхийн vvднээс, туслахын vvднээс, дагаж мөрдөхийн vvднээс гэж бичих нь жинхэнэ монгол хэлний жам мөн гэдгийг хойшдоо анхаарч хэрэгжvvлбэл зохилтой. 13. "Ямартаа ч" гэнэ vv, "ямартай ч" гэнэ vv бас нэг өвчин дэгдээд хэдэн жилийн нvvр vзэж байна. Монгол хэлээр "ямар ч байсан", "ямар ч байлаа гэсэн", "ямар ч гэсэн", "ямар боловч", "ямар ч атугай" гэж л ярьдаг, бичдэг байсан. Тэр буруу хэллэг, эдvгээгийн их өөрчлөлт шинэчлэлийн vед нэг ёсны шинэ нээлт болж байгаа хэрэг vv? 14. "Брэнд" гэж нэг шинэ өвчин гарч ирээд, ид халдварлах vедээ явж байна. BRAND гэдэг англи vг нэгдvгээрт, бараа vйлдэхvvний / бvтээгдэхvvний/ шошго, тэмдэг гэсэн утгатай, хоёрдугаарт, брэнд гэж мал амьтны тамгыг /хас тамга, чандмань тамга гэдэг шиг/ хэлнэ. Гуравдугаарт, тvймрийг брэнд гэдэг. Өөр ч бас юмыг хэлдэг байж мэднэ. Манай монголчууд овлигогvй, онгироо улс болохоороо нэг их нээлт хийсэн юм шиг л жаахан дөнгvvр бvтээгдэхvvн хийсэн бол тvvнийгээ брэнд гэж сагсуурдаг болж. Манайх 30-40 жилийн тэртээгээс л брэнд гэсэн шошготой халуун савыг хэрэглэж ирсэн шvv дээ. Урд хөршөөс манайх "deer brand" /"Буга" гэсэн шошготой/улаан, хөх, шаргал, янз янзын гэртэй халуун савыг авчирч хэрэглэдэг болоод өдий хvреэн атлаа брэнд гэсэн шошгыг нь олж хараагvй л байсан байна. Тэгсэн чинь одоо Америк гэхээр сvйд болоод л брэнд гэж ам уралдан донгосоод, мөдхөн брэнд хулгайч, брэнд согтуу, брэнд жорлон, брэнд биеэ vнэлэгчтэй болох нь шиг байна. Брэнд, тооп гэж өвчигнөн, бараа бvтээгдэхvvндээ цол гуншин нэмж, хэдэг төгрөг илvv тоншихыг боддог vйлдвэр, пvvс, компанийнхан vvнийгээ боливол зvгээр биш vv. Шилдэг сайн бараа, бvтээгдэхvvн байгаа юм бол тэрнийгээ монгол хvндээ монгол хэлээр нь хэлэхэд одоохондоо ойлгох байх аа. Vргэлжлэл бий... Ш.Бирваа /Шинжлэх ухааны доктор/ Дугаар 025