Хүүхдээ сайн хүн болгохын тулд та бид:
1. Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.
2. Хүүхдээ махтан сайшаацгаая
3. Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе
4. Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжицгээе
5. Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая
6. Хүүхдээ бие махбодын шийтгэл хэрэглэхгүй хүмүүжүүлцгээе.
I БҮЛЭГ - Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.
“Хүүхдэд өөийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь
өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал үгүй.”
Жан Жак Руссо
Хүн бүр л хүүхдээ САЙН хүн болоосой гэж хүсдэг. Өөртөө итргэлтэй, бие даасан, ээж аавдаа энэрэлтэй, өндөр боловсролтой, сайхан ажилтай гээд л маш олон зүйлийг ыид хүүхдээсээ хүсэн хүлээдэг.
Хүн бүр өөрийнхөөрөө аливаад ханддаг. Энэ нь тэдний мэдрэмжтэй холбоотой. Тэгвэл энэ мэдрэмж гэдэг зүйл хүүхдийн хүмүүжлийн суурь юм. Та хүүхдээ ойлгож, түүнтэй ойр дотно харилцаатай байхын тулд хамгийн түрүүнд юу мэдэрч байгааг нь өөрт нь ойлгуулж, мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалж, түүнийг нь хуваалцах хэрэгтэй.
Тэгвэл мэдрэмж гэж юу вэ?
Мэдрэмж гэдэг нь хүн ямар нэгэн зүйлийн хүртэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар хүлээн авч тусгахыг хэлдэг. Тэрээр энэхүү мэдрэмжийнхээ тусгалыг таниад, сэтгэл хөдлөлөөрөө хариу илэрхийлдэг. Уурлах, уйтгарлах, баярлах, гомдох, ичих, бахархах, хайрлах, эргэлзэх гээд бүгд л хүний мэдрэмжийн илэрхийлэл юм. Хүн бүр аливааг өөр, өөрийнхөөрөө мэдэрдэг. Жишээлбэл, би даарч байхад, хүүхэд минь халууцах, надад инээдтэй байхад түүний дургүй хүрч байх гэх мэт. Үүнээс харахад мэдрэмж нь эерэг, сөрөг гэсэн хоёр янз байдаг. Сөрөг мэдрэмж нь хүүхдийн хөгжил, төлөвшилд муугаар нөлөөлдөг.
Сөрөг мэдрэмжээ эерэг болгохын тулд тэдний мэдрэмжийг хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй. Эцэг эх, хүүхдийн хооронд үүсдэг зарим нэг үл ойлголцлын шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгож хүлээн авдаггүйд оршино.
Тулгараад байгаа бэрхшээл эсвэл баяр баяслаа бусадтай хуваалцсанаар хүүхдийн сэтгэл хөнгөрч, тухайн зүйлийнхээ учрыг олоод, даваг туулах чадвартай болдог. Харин мэдрэмжийг нь дээрхийн адил байнга үгүйсгэх нь аливааг ухааран ойлгох боломжийг нь хааж, сэтгэл санаа, зан байдалд нь сөргөөр нөлөөлдөг.
Хүүхдийнхээ юу мэдэрч байгааг адилхан мэдрэх гэж оролдоод үз. Үүний тулд тэднийг тэвчээртэй сонсох хэрэгтэй. Бид хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгохын тулд доорх аргуудыг хэрэглэх хэрэгтэй.
1. Хүүхдээ анхааралтай сонс.
2. Тэдний мэдрэмжийг хуваалц.
3. Тэдэнд мөрөөдөх боломж олго.
II БҮЛЭГ - Хүүхдээ махтан сайшаацгаая
Урамшуулж хүлээн зөвшөөрөгдсөн орчинд өссөн хүүхэд байнга
шүүмжлэгдэн өссөн хүүхдээс илүү их амжилтанд хүрч аз жаргалтай амьдардаг.
Жозер Жубер
Манай Монголчууд “Хайр нь дотроо хал нь гаднаа”, “Магтах үгийн далд нь зэмлэх үгийн ил нь сайхан”зэрэг зүйл үгсийг хүүхдийнхээ хүмүүжилд ихээр хэргэлж ирсэн. Иймтээ ч бид хүүхэддээ сайхан үгийг хэлж магтан сайшаах нь цөөхөн байдаг.
Гэтэл үнэн хэрэгтэй аав ээжийнхээ хайрыг байнга мэдэрч, тэднээсээ өөрийн сайн зан чанаруудынхаа талаар сонсож өссөн хүүхэд өөрийнхөө тухай өөдрөг сэтгэгдэлтэй, болдог тул амьдралд тохиолдох ариваа бэрхшээлүүдийг даван туулах чадвар сайтаа, бусдыг бодвол өмнө илүү өндөр зорилго тавин, түүндээ хүрэхийн төлөө тэмцэж сурдаг. Иймээс хүүхдийн магтан сайшаах нь маш чухал юм.
Хүүхдээ магтахдаа доорх зүйлд анхаарах ёстой. Үүнд:
1. Өөрийнхөө юу олж харсанаа дүрслэн магтах
2. Өөрийнхаа юу мэдэрч байгааг дүрслэн магтах
3. Хүүхдийн зан байдлыг тодорхой үг, өгүүлбэрээр хэлэх
Мөн хүүхдээ магтахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй
- Магтаалыг хүүхдийнхээ нас, аливааг хийж чадах чадварт нь тохируулан хэлэх хэрэгтэй
- Өмнө болсон бүтэлгүй явдлыг эргэн сануулсан магтаал сайшаал хэлж болохгүй
- Хэтэрхий хөөргөн магтах нь хүүхдийг өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд нь садаа болдог талтай.
- Хүүхэддээ магтаалыг цагийг нь олж, хэрэгтэй үед нь л хэлэх хэрэгтэй.
- Магтахдаа материаллаг хэлбэрийн шагналыг хэтрүүлж болохгүй
III БҮЛЭГ - Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе
Мөн чанарыг өөрчилж болохгүй, харин зан араншингийн янз бүрийн
онцлогийг сайн тийш нь залаж чиглүүлж болно. Үүнд л сурган хүмүүжүүлэх
ухааны аугаа их нууц, аугаа их зорилт оршдог юм.
Жорж Санд
Манай ихэнх эцэг эх хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилцаж, түүнд хайртайгаа шууд хэлж, хэрэв өөрөө буруутай бол түүнээс уучлалт гуйж, сайн үйл хийхэд нь баярласнаа илэрхийлж тэр бүр чаддаггүй. Харин өндөр хөгжилтэй орнуудын киноноос эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа ямар чөлөөтэй, илэн далангуй байгааг хараад гайхацгаадаг. Зарим нь бүр “замбараагүй, даруулгагүй” гэж шүүмжилдэг. Гэтэл ийм байх нь хүүхдийг өөрийгөө хайрлаж хүндэлдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хэнээс ч хараат бус бие даасан, хариуцлагатай бие хүн болон төлөвших суурийг тавьдаг байна.
Та хүүхдийнхээ дутагдлыг хэлэхдээ төрөл бүрийн нэр хоч өгч, санаатай болон санамсаргүй янз бүрээр хэлдэг бол хүүхэд тань өөрийнхөө талаар сөрөг бодолтой, өөрийн нь үнэлэмж доогуур болон төлөвшиж байгааг анзаарсан уу? Тйим бол айх хэрэггүй, үүнийгээ засах боломж танд бий. Энэ хэцүү байдлаас өөрийгөө болон хүүхдээ хэрхэн гаргах тухай бяцхан зөвөлгөө бид энэ бүлэгт орууллаа.
1. Өөрийнхөө талаар буруу төсөөлөлтэй болсон хүүхдэд урам хайрлан бодлыг нь өөрчил
2. Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй мэтээр сонсго.
3. Хүүхдийнхээ хүсэлд боломж олго
4. Хүүхэддээ бага насанд нь тохиолдсон сайн сайхан зүйлсээс ярьж өг
5. Хүүхэд тань дураараа аашлаад байвал та түүнд өөрийнхөө үзэл бодлыг хэрхэн илэрхийлэх вэ? Ийм үед та өөрийгөө “Би чамайг ойлгож байна. Гэхдээ зарим тохиолдолд ингэх хэрэгтэй байдаг”гэдгийг эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй.
IV БҮЛЭГ - Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжицгээе
Хүүхдийг хүмүүжүүлэхдээ нэгэн цагт зайлшгүй
бие даан амьдрахыг нь бас мартаж болохгүй.
Жозер Жубер
Хүүхдээ насанд хүрч, хэзээ нэгэн цагт ээж, ааваасаа холдож тусдаа амьдрахдаа аливаа асуудлыг хэний ч оролцоогүйгээр шийдэж, бие даан амьдарч чаддаг болгох явдалд эцэг эх бидний нэг гол зорилго юм. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй болгохын тулд та аливаа зүйлсийг бие даан хийж, асуудлаа өөрөө шийдвэрлэж, алдаан дээрээсээ суралцах боломжийг хүүхэддээ олгож, өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж сургах хэрэгтэй.
Ингээд хүүхдээ өөртөө итгэлтэй, бие даасан хариуцлагатай хүн болгон төлөвшүүлэхэд тань тус болох хэдэн аргыг санал болгоё.
1. Сонголт хийх боломж олгоорой
2. Хүүхдийнхээ хичээл зүтгэлд хүндлэлтэй хандаарай
3. Хэтэрхий олон асуулт бүү тавиарай.
4. Асуусан бүхэнд нь хариулах гэж бүү яараарай
5. Эрэл хайгуулыг бие даан хийлгэж сургаарай
6. Хүүхдээ өөрөө өөртөө эзэн байхад сургаарай
7. Зарим нэг зүйлийг нь анзаараагүй мэт өнгөрөөгөөрэй
8. Хүүхэддээ хариулах боломж өгөөрэй
9. Хүүхэд тань ямар нэг зүйлийг яг одоо л хийхэд бэлэн байвал түүний хүслийг хүндэтгээрэй
Хүүхэддээ зөвөлгөө өгөх нь: Тэдний бие даасан байдлыг нь хөндөж байдаг гэхэд олон эцэг эх гайхдаг. Харин ч эцэг эх, хүний хувьд өөрийн үүргээ биелүүлж байна гэдэг. Өөрт нь тулгарсан бэрхшээлийг эцэг эх нь тоохгүй байвал хүүхэд гомддог. Тиймээс үл тоомсорлох эсьэл шууд оролцон зөвөлгөө өгөх хочрыг тэнцвэржүүлсэн зөв шийдлийг та олох хэрэгтэй.
V БҮЛЭГ - Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая.
Хэрвээ таны зүрх сэтгэл, хэв зуршил, ажил амьдрал
үр хүүхдэд тань үлгэр дууриал болж чадахгүй бол, бусад
бүх оролдлого тань дэмий зүтгэл, хоосон ажил болон өнгөрнө.
Иоахим Кампе
Эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоодог зүйлсийн нэг нь биеэ хэрхэн зөв авч явах талаар өдөр бүр хүүхэдтэйгээ муудалцдаг явдал юм. Томчууд цэвэр цэмцгэр, дэг журамтай, эелдаг зөөлөн зантай байж, аливааг цаг тухайд нь хийхийг хүүхдээсээ шаарддаг. Бидний шаардлага өндөрсөх хэрээр хүүхдүүд маань гөжиж эсэргүүцдэг. Хүүхдийн хувьд “Хүссэнээ хиймээр байна” гэсэн санаатайгаар бүх зүйлд ханддаг. Харин бидний зүгээс “Миний хэлснээр л хий”гэсэн зарчим баримталдгаас хоорондын зөрчил үргэлж гардаг. Ийм үед зөрчлийг эерэгээр шийдэх арга зам байна уу? Бид таньд дараах аргуудыг санал болгоё.
1. Хүүхдийнхээ асуудлыг түүнтэй хамтран шийдээрэй
2. Гэр бүлдээ тохиолдсон зарим асуудлыг хүүхдүүдээсээ бүү нуугаарай
3. Хүүхэддээ ажил хөдөлмөр хийхийг сургаж, аливаа асуудлын учрыг ойлгуулаарай.
4. Хүүхэддээ хэлэх гэсэн санаагаа товчхон үгээр илэрхийлээрэй.
5. Хэлэх гэсэн зүйлээ бичгээр бичиж үлдээгээд үзээрэй.
VI БҮЛЭГ- Хүүхдээ бие мах бодын шийтгэл хэрэглэлгүй хүмүүжүүлцгээе.
Булшин дээрээ унагах чийг үлдээхийн тулд
үр хүүхдийнхээ нулимсыг гамна.
Пифагор
Хүүхэд ч гэсэн хүн гэдэг ойлгомжтой ч бид яагаад ч юм “хүүхэд”, “хүн” хочр өөр мэтээр хандах дуртай. Хэн ч бусад хүний эрх, эрх чөлөөнд халдах эрхгүй байдаг шиг хэн ч хүүхдийн эрхэд халдах ёсгүй юм. Яагаад гэвэл хүүхэд ч насанд хүрэгчдийн нэгэн адил халдашгүй дархан байх эрхтэй!
Хүүхэд өөрийнхөө хийсэн хэргийн үр дагварыг ойлгоэ мэдрэх ёстой, харин үүнийхээ төлөө зодуур амсах эрхгүй. Ямар ч шийтгэл хэзээ ч эерэг зр дүнд хүрдэггүй. Ялангуяа, бидний түгээмэл хэрэглээд байгаа бие махбодын шийтгэл нь хүүхдэд ухамсрын бус айдсын хүмүүжлийг суулгахын хажуугаар сэтгэл санааны дарамтыг давхар агуулдаг. Тиймээс ч шийтгүүлсэн хүүхэд буруу зүйл хийснээ ойлгож ухаарах биш учрыг нь олохгүй хий дэмий айх эсвэл өөрийгөө зөвтгөх, буруу хэргийнхээ төлөө уучлал гуйхын оронд өс хонзон санахал хүргэдэг.
Шийтгэл хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ?
Ш Эцэг эх нь хүүхэддээ бие махбодын шийтгэл үзүүлэхдээ түүнд хор хохирол учруулъя гэж боддоггүй ч түүний улмаас хүүхэд бие махбод болон сэтгэл санааны эмгэгтэй болох, амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг
Ш Эцэг, эхдээ зодуулдаг хүүхэд тухайн үед гэмшсэн, ухаарсан мэт байвч алганы амт хүүхдийн хөгжил, зан байдалд сөргөөр нөлөөлдөг. Зодуулж дарамтлуулдаг ихэнх хүүхэд аймхай, өөртөө итгэлгүй, хөгжил дорой, өөрийгөө илэрхийлэх хүсэл чадваргүй болохын зэрэгцээ ууртай, хэрцгий болдог.
Ш Эцэг, эхдээ зодуулж, доромжлуулдаг байсан хүүхдийн ихэнх нь бусад хүмүүстэй эерэг харилцаа үүснэхдээ муу, том болоод гэр бүлийнхнийгээ айлган сүрдүүлж, хүчирхийлэх магадлалтай байдаг.
Ш Хамгийн харамсалтай нь сул дорой нэгэндээ хүч чадалтай нь хүч хэрэглэж, өөрийнхөө эрхшээлд оруулж болдог юм байна гэдэг ойлголтыг хүүхдүүд хамгийн ихээр хайрлаж хүндэлж явдаг эцэг эхийнхээ зан үйлээс суралцдаг юм. Энэ нь гэр бүл болон нийгэмд хүчирхийлэл үе залгамжлан тасралтгүй үйлдэгдэх үндэс болдог.
Ш Хийсэн хэргээ зодуураар цайруулж сурсан хүүхэд дараа дахин буруу үйлдэл хийхдээ ямар нэгэн буруу зүйл хийж байна гэдгээ ухааралгүйгээр давтан үйлддэг.
Иймээс хүүхдийг зодох нь хүүхдийн эрхэнд халдаж буй хэргээс гадна тэдний хүмүүжил, эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм. Түүнээс гадна хүүхдээ зодож, аашилсаны дараа хэнд ч эерэг сэтгэгдэл төрж, эерэг энерги хурдаггүй.
Доорхи аргууд таньд тус болно гэж найдаж байна.
1. Хүүхдийн дэргэд уураа гаргахгүй тэвчиж сур.
2. Дургуйцэж байгаагаа маш ойлгомжтой илэрхийл
3. Хүүхдээсээ юу хүсч, хүлээж байгаагаа ойлгуул мөн тэднийг ойлго.
4. Алдаагаа яаж засаж болохыг хүүхэддээ хэлж өгөх
5. Хүүхдээрээ сонголт хийлгэ, түүнд анхаарал халамж тавь
6. Ямар нэгэн хориг тогтоогоод үз, хамгийн гол нь түүнтэй ярилц.
VII БҮЛЭГ- Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд
Хүүхэддээ сониучирхах боломж олго – хүүхдүүд дандаа элдэвт дурлаж, сониучирхан явдаг. Тэд ердөө ертөнцтэй танилцаж байгаа нь энэ юм. Мөн шинэ сэргэг зүйлийг сэдэх асар их нөөцтэй байдаг.
Ухаалаг хориглолт тогтоож бай – аливаа муу зүйлаас хүүхдээ хамгаалах нь та бидний үүрэг. Хүүхдийн чинь хийхийг хүссэн зүйл түүнд ямар нэгэн муу зүйл учруулж болохуйц байвал хориг тогтоохдоо түүнийг нь хүүхэддээ зөвөөр ойлгуулаарай.
Хүүхэддээ айх, гуних боломж олго – “Том болсон хүүхэд уйлдаггүй юм” гэж таныг багаас чинь сургаж энэ байдаод дасгасан ч нулимс, дүрэлзэн асах уур, цухлаа гаргаж байх нь хүний эрүүл мэндэд тустай. Ингэх нь уйтгар гуниг, айдаснаас ангижрахад тусалдаг юм. Бид заримдаа айж, сандарч, ууралсандаа уйлдаг шүү дээ. Харин нэг сайн уйлаад авбал дотор онгойж цэлмэдэг.
Хүүхэддээ өөрийн гэсэн шийдвэр гаргах боломж олго – Тэдний зарим шийдвэр танд буруу юм шиг санагдаж бухимдуулсан ч хүүхдээ өөрөөр нь шийдвэр гаргуулж байгаарай. Ингэж байж л тэд өөртөө итгэлтэй, бие даах чадвартай болдог билээ.
Хүүхдээ үргэлж урмаар тэтгэ – Хүүхдүүдийг “Хүчтэй, шаламгай, авъяастай, хайр хүрэм, хэрсүү, ухаантай, сайхан” хэмээн дөвийлгөн сайшаалтай хэллэг үргэлж дагалдах ёстой бөгөөд ямар ч олон юм бэ дээ гэж бүү төвөгшөөгөөрэй.
Хүүхдээ сонс – Таныг хүүхэд байхад хэн ч сонсож ойшоодоггүй байсан байж болно. Гэхдээ та хүүхдийнхээ үгийг анхааран сонс. Хэрвээ та тэднийг анхааран сонсвол тэр өөрийгөө тантай нэг түвшинд тавьж, сэтгэн бодох чадвар нь сайжирч, өөртөө тулгарсан бэрхшээлүүдийг шийдэх зөв аргыг сонгож сурна. Бас таныг сонсоно.
Хүүхдээ үнэл – Хамгийн сүүлд хэн таныг үнэлж байсныг та санахгүй байж магад. Гэхдээ л та хүүхдээ хэрхэн биеэ авч яваагаар нь ямар сонирхол, үзэл бодолтой байна яг л тэр байгаагаар нь үнэлж, магтаж бай.
Хүүхэдтэйгээ тогло – Та маш чухал ажил амжуулах шаардлагатай байсан ч түүнийгээ түр хойш тавьж хүүхэдтэйгээ тогло. Тэдэнд тоглоомоо өөрсдөө сонгож, түүндээ өөрсдөө сонгож, түүндээ өөрсдөө сонгож, түүндээ өөрсдөө удирдагч байх боломжийг олго. Тэд тоглож байхдаа л олон зүйлд суралцаж, бусдыг хайрлах ухаан суудаг юм.
Хүүхдээ энхрийлэн тэвэр – хүүхдээ энхрийлэн тэвэрч байвал тэдний сэтгэл уужирч, тааламжтай байх болно. Та өдөрт дөрвөөс доошгүй удаа хүүхдээ тэврэн баярлуулж байгаарай.
Хүүхдээ хүндэл – Таныг бага байхад хүмүүс тэр бүр хүндэлж байгаагүй, одоо ч гэсэн бүгд найр тавиад байдаггүй байж болох юм. Гэхдээ л та хүүхдээ хүндэл. Тэгснээр тэд өөрийгөө хүндэлж, бусдыг эрхэмлэж сурна.
Хүүхдээ зөвхөн сайн юм хийнэ гэдэгт итгэлтэй бай. Тэдний чадлынхаа хэрээр хийсэн зүйлийг нь “зөв байна” гэж батлан хэлж байгаарай.